- read

КРИПТО МЭДЭЭ — 2021.10.03

Crypto Mgl 10 32

Via Medium

КРИПТО МЭДЭЭ — 2021.10.03

2021 оны 10 сарын 03-ны өдөр крипто зах зээл дээр олны анхаарлыг татсан мэдээнүүдээс өөрийн сонирхож уншсан мэдээнүүдийг доор тоймлон орууллаа. Криптогийн талаарх мэдээллийг тогтмол цаг тухайд нь…

2021 оны 10 сарын 03-ны өдөр крипто зах зээл дээр олны анхаарлыг татсан мэдээнүүдээс өөрийн сонирхож уншсан мэдээнүүдийг доор тоймлон орууллаа.

  1. Хакерууд Nasdaq-д бүртгэлтэй криптовалютын Coinbase биржийн 6000-аас доошгүй хэрэглэгчийн криптовалютыг хулгайлжээ. Хакерууд хэрэглэгчийн данс руу нэвтрэхийн тулд Coinbase -ийн SMS данс сэргээх үйл ажиллагааны алдааг ашигласан байна гэнэ. Энэхүү мэдээллийг энэ долоо хоногт мэдээлсэн бөгөөд захидлын хуулбарыг Калифорнийн Ерөнхий прокурорын вэбсайтад байрлуулжээ. Тус захидалд олон хэрэглэгчид 2021 оны 3-р сараас 5-р сарын 20-ны хооронд Coinbase-ийн үйлчлүүлэгчдийн данс руу зөвшөөрөлгүй нэвтрэх, үйлчлүүлэгчдийн мөнгийг Coinbase платформоос шилжүүлэх гуравдагч талын кампанит ажлын хохирогч болсон талаар бичжээ. Coinbase энэ асуудлыг мэдсэн даруйдаа SMS данс сэргээх протоколуудаа шинэчилсэн болохыг мөн захидалд тэмдэглэжээ.
  2. Узбекистаны засгийн газрын агентлаг зөвшөөрөлгүй крипто биржийн хар жагсаалтыг нийтэлж, иргэдэд тэдгээр биржүүдээр үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж, мөн тэдгээр арилжааны платформ нь хувийн мэдээллийг цуглуулдаг бөгөөд криптовалютын гүйлгээнд хариуцлага хүлээдэггүй талаар нэмж анхааруулжээ. Тодруулбал Узбекистаны Ерөнхийлөгчийн дэргэдэх Төслийн менежментийн үндэсний агентлаг зөвшөөрөлгүй крипто арилжааны үйлчилгээ үзүүлдэг олон тооны онлайн платформыг олж тогтоожээ. Эдгээр крипто солилцооны вэбсайтуудыг хар жагсаалтад оруулсан байна: webmoneytashkent.com, wmztashkent.com, wm-torg.com, uzwmz.com, blockchainuz.com, bitcointashkent.com зэрэг газрууд багтжээ. Үүнтэй төстэй үйлчилгээг Telegram ботууд болон бүлгүүдээр дамжуулан санал болгож байгааг бас анхааруулжээ. Тэдний үйлчилгээ үзүүлэгчид ихэвчлэн нэрээ нууцалж, сувгийг хурдан устгаж чаддаг гэж агентлагаас цохон тэмдэглэжээ. Агентлаг иргэдийг аль болох сонор сэрэмжтэй байж, ийм платформын үйлчилгээг ашиглахгүй байхыг, тэр дундаа залилангийн хохирогч болохгүй байхыг уриалж байна.
  3. Лондонд төвтэй криптовалют олборлогч Арго Блокчэйн компани олборлолтын хүчин чадлаа өргөжүүлж, одоогийн хэшратын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. Энэхүү өргөтгөлийн хүрээнд Bitmain -аас 20,000 ширхэг S19J Pro bitcoin олборлогчдыг худалдан авах замаар хийх бөгөөд үүнийг хэд хэд хувааж авах юм байна. Эдгээр төхөөрөмжүүдийг тус компани ирэх жил Техас мужид барихаар төлөвлөж буй үйлдвэрт суурилуулна гэнэ.
  4. Олон улсын валютын сан (ОУВС) криптовалютын нэр хүнд өсч байгаа нь санхүүгийн тогтвортой байдалд шинэ сорилт үүсгэж байгааг анхааруулжээ. “Криптожуулалт нь төв банкуудын мөнгөний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чадварыг бууруулж чадна. Энэ нь санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлийг үүсгэж болзошгүй юм” тэд үзэж байна. Мөн тэд “Татвараас зайлсхийх боломжийг криптовалютын актив бий болгож болзошгүй тул төсвийн бодлогын аюул заналхийлэл улам эрчимжиж магадгүй” гэжээ. Тиймээс зохицуулагчид илүү сайн ажиллаж, чадвараа нэмэгдүүлэх ёстойг хэлжээ. “Крипто хөрөнгийн дэлхийн шинж чанар нь бодлого боловсруулагчид зохицуулалтын арбитражийн эрсдлийг бууруулах, үр дүнтэй хяналт, хэрэгжилтийг хангахын тулд хил дамнасан зохицуулалтыг сайжруулах ёстой” гэж тэд бас дүгнэжээ.

COINMARKETCAP

Криптогийн талаарх мэдээллийг тогтмол цаг тухайд нь авья гэвэл, мөн тухайлан сонирхож байгаа койныхоо талаарх бүх шаардлагатай мэдээллийг нэг дороос авья гэвэл та цаг үргэлж CoinMarketCap-ыг ашиглаж хэвших хэрэгтэй. Энд та Portfolio, Watchlist үүсгэх гэх мэт маш олон функцийг ашиглах, мөн сүүлийн үеийн крипто мэдээллийг олж унших боломжтой. Та миний 10-р сарын Watchlist-г энд дарж, дараагийн БУХ ирэхэд олон Х хийж өсөх магадлалтай койнуудын Watchlist-г энд дарж үзэж сонирхоорой. Та өөрөө олон (гол койнуудын, хямдуудын, бинансын, трэйдийн гэх мэт) ялгаатай Watchlist, Portfolio үүсгэх боломжтой. Эдгээрийг хэрхэн үүсгэх талаарх бичлэгийг манай YouTube сувгаас үзээрэй.

МИНИЙ ХЭРЭГЛЭДЭГ БИРЖҮҮД

  1. Binance — Дэлхийн №1, тэргүүлэгч крипто бирж бинансед аккаунтгүй бол энд дарж БИНАНСЕ аккаунт нээгээд крипто зах зээлд ажиллаж амжилт олох үүд хаалгаа нээгээрэй
  2. Gate — Шинэ койнууд олноор гаргадаг биржэд gate.io-д аккаунт нээх бол энд дарж аккаунт нээгээрэй.
  3. FTX — Маш өндөр өсөлттэй байгаа, тэргүүлэгчдийн нэг тэмүүлэл бүхий FXT биржэд энд дарж аккаунт нээгээрэй. Амжилт хүсье.